img
SUS

Бүтээгдэхүүнүүд

Бүтээгдэхүүнүүд

УХААЛАГ ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН СИСТЕМ(SUS SYSTEM) тухай

Их, дээд сургуулиудад мэдээллийн зуунд чадварлаг боловсон хүчин бэлтгэж, асар хурдацтай өсөн нэмэгдэж байгаа мэдээллийн урсгалыг зөв удирдах, өдөр тутам хувьсан өөрчлөгдөж байгаа нийгмийн орчинд хурдан дасан зохицоход SUS систем тусална. SUS нь 20 жил удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлж ирсэн чадварлаг залуучуудын үндэсний бүтээл юм. Кредит системийг бүрэн дэмждэг, монгол улсын стандартуудыг мөрдлөг болгосон, олон улсын системүүдийн дэвшилтэт боломжуудыг агуулсан систем юм. SUS нь дараах дэд модулиудаас бүрдэнэ.

 

Удирдлагын модуль

Их, дээд сургууль нь маш олон оюутан, багш, хичээл, судалгаа, төлбөр тооцоо, харилцаа, сургалтын материал, анги танхим, лаборатори, тоног төхөөрөмж, салбар нэгжээс тогтсон цогц систем юм. Энэхүү системийг шуурхай, хүртээмжтэй, оновчтой, нээлттэй байдлаар удирдан зохин байгуулж ажиллахад удирдлагын мэдээллийн системийг ашиглах шаардлага зүй ёсоор гарах болно. Удирдлагын мэдээллийн систем нь их сургуулийн бүх үйл ажиллагааг нэгтгэн харах цонх, удирдан залах жолоодлого, хянан зохицуулах шүүгчийн үүргийг гүйцэтгэнэ. Олон улсын боловсролын стандарт, дээд боловсролын талаарх улс нийтийн бодлого, их сургуулийн дотоод дүрэм журам, сургалтыг зохион  байгуулах арга хэлбэр, технологи, хичээлийн болон хичээлээс гадуурх харилцааг бүх нийтээр даган мөрдүүлэхэд удирдлагын мэдээллийн систем онцгой байр суурийг эзэлнэ. Хувь хүний хүчин зүйлээс хамаарсан элдэв алдаа гажуудал, дүрэм бус үйлдэл, зүй бус харилцаа нь мэдээллийн систем нэвтрүүлснээр цэгцлэгдэх болно.

 

Элсэлтийн модуль

Элсэлтийн модуль нь  тухайн сургуулийн хөтөлбөрүүдийн танилцуулга болон элсэлтийн талаарх мэдээлэл байрлана. Мөн тухайн сургуульд элсэн суралцахаар хүсэлт гаргагч, элсэлтийн ажлыг удирдан зохион байгуулах элсэлтийн комиссын үйл ажиллагаатай холбоотой үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохиоцуулж, элсэхийг хүсэгчдийн мэдээллийг Боловсролын Үнэлгээний Төв/БҮТ/-ийн блокчейн мэдээллийн сангаас мэдээллийг татаж, онлайн банкны үйлчилгээгээр эсвэл qpay-ийн тусламжтай бүртгэлийн хураамжийг төлүүлж, сонгосон хөтөлбөрийн дагуу онооны жагсаалт гаргана.

 

Хүний нөөцийн модуль

Их, дээд сургуулиуд багш, мэргэжилтэн, ажилтнаа бүртгэх, мэдээллийг удирдах боломжтой хүний нөөцийн модуль юм.

  • Сургууль, танхим
  • Албан тушаал
  • Багш, албан хаагчдыг бүртгэх
  • Багш, албан хаагчдыг шилжүүлэх, шилжүүлж авах
  • Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт бүртгэх
  • Статистикийн мэдээ гаргах
  • Цаг бүртгэл/хурууны хээ, нүүр таних, байршил/

 

Сургалтын албаны модуль

Их, дээд сургуулийн мэдээллийн урсгалыг гол зохион байгуулдаг ажилтан бол сургалтын албаны ажилчид юм. Тэгэхээр сургалтын албаны програм нь сургалтын албаны ажилчдын ажил хөдөлмөрийг хөнгөвчлөх, мэдээллийг түгээх, мэдээллийг хүлээн авах, боловсруулахад зориулалттай. Дараах боломжуудтай:

Тохируулга

  • Багшийн нууц үг өөрчлөх
  • Оюутны нууц үг өөрчлөх
  • Дипломын хавсралт хэвлэх тохируулга хийх
  • Тэтгэлгийн мэдээлэл бүртгэх

Оюутан

  • Оюутан бүртгэх
  • Хос мэргэжил бүртгэх
  • Оюутны шилжилт хөдөлгөөний бүртгэл
  • Оюутны чөлөөний бүртгэл
  • Төгсөлтийн ажил бүртгэх
  • Оюутны анкет хэвлэх
  • Оюутны дэлгэрэнгүй хайлт
  • Давхар мэргэжил бүртгэх

Хичээлийн хуваарь бүртгэх

Мэргэжил бүртгэх

Хичээл

  • Хичээлийн стандарт бүртгэх
  • Сургалтын төлөвлөгөө бүртгэх
  • Оюутанд санал болгох сургалтын төлөвлөгөө бүртгэх

Оюутны хичээл сонголт 1 бүртгэх

Дүнгийн бүртгэл

  • Оюутны тухайн улирлын дүнг татах, оруулах
  • Оюутны өнгөрсөн жилүүдийн дүнг харах

Хэвлэх

  • Хичээл сонгосон оюутны нэрсийг хэвлэх
  • Багшийн үнэлгээний хуудас хэвлэх
  • Шалгалтын хуудас хэвлэх
  • Оюутны сонголтын нэгтгэл хэвлэх
  • Оюутны дүнгийн жагсаалт хэвлэх
  • Үнэлгээний голч дүн хэвлэх
  • Дипломын хавсралт хэвлэх
  • Төгсөлтийн тушаал хэвлэх

Тайлан

  • Хичээл сонголтын нэгтгэлийн тайлан
  • Сургууль хоорондын кредитийн тооцооны тайлан
  • Оюутны кредитийн тооцооны тайлан
  • Багшийн кредитийн тооцооны тайлан
  • Мэргэжлийн кредитийн тооцооны тайлан
  • Оюутны кредитийн тушаалын хавсралт
  • Оюутны цуглуулсан кредит, голчийн тайлан
  • Сонголтын товчоо

Статистикийн мэдээ

  • Суралцагчдын тайлан мэргэжлээр  ангилж гаргах
  • Суралцагчдын тайлан насаар ангилж гаргах
  • Суралцагчдын тайлан орон нутгаар гаргах
  • Суралцагчдын хөдөлгөөний тайлан
  • Төгсөгчдийн тайлан
  • Удирдах ажилтан багшийн тайлан
  • Гадаад иргэдээс суралцагчдын тайлан
  • Багш нарын хөдөлгөөний тайлан
  • Удирдах ажилтан багшийн тайлан мэргэжлээр ангилж гаргах

Нэмэлт тайлангууд

  • Нийт оюутны кредит, голч дүнгийн тайлан
  • Кредитийн тооцооны тайлан

 

Оюутны вэб

SUS системтэй оюутны үйл ажиллагааг холбож байгаа үндсэн вэб сайт юм.

  • QR code ирц
  • Хичээлийн хуваариа харах, хэвлэх
  • Тэтгэлэг
  • Байршил
  • Хувийн мэдээллээ харах
  • Сургалтын төлөвлөгөө харах
  • Санал болгох төлөвлөгөө харах
  • Төлбөрийн мэдээлэл, төлбөрийн түүхээ харах
  • Сургалтын төлбөрөө онлайнаар төлөх
  • Е-Баримтаа өөрийн и-мэйл хаягаар авах
  • Сорил явцын оноо харах
  • Дүнгийн мэдээллээ харах
  • Дүнгийн мэдээллээ хэвлэж авах, и-мэйл хаягаар авах
  • Авсан номын жагсаалтаа харах
  • Санал асуулгад оролцох
  • Хичээл сонголт хийх

 

 

 

 

Багшийн веб

Багшийн вэб-д хичээлийн хувиар, тухайн хичээлийг сонгон судалж байгаа оюутны нэрс болон нийт тоо, тэдгээр оюутнуудын дүн оруулах, дүнгийн хуудас хэвлэх зэрэг сургалтын үндсэн процесстой шууд хамтран ажиллана. Мөн тухайн улиралд зааж байгаа хичээлийн жагсаалт, тэдгээрийн стандарт зэргийг оруулах, засварлах бүрэн боломжтой. Хичээлтэй холбоотой хичээлийн тэмдэглэл хөтлөх болон цагийн тооцоо зэргийг багтаасан мэдээллийн хэсэгтэй. Багш өөрийн хувийн зарим мэдээллийг засах болон байнга хянах бүрэн боломжтой.

  • Цаг бүртгэл
  • Багшийн хичээлийн хуваарь
  • Багшийн дүн оруулах хэсэг
  • Багшийн хувийн мэдээлэл
  • Багшийн цагийн тооцоо
  • Тухайн улиралд зааж байгаа хичээлүүд
  • Хичээлийн стандарт
  • Хичээлийн тэмдэглэл оруулах

 

Тестийн модуль

Тестийн вэб нь онлайнаар шалгалт авах боломжтой вэб юм. Олон улсын шалгалт авдаг системүүдийн оновчтой шийдлүүдийг тусагсан.

  • Тестийн сан үүсгэх
  • Багш хичээл дээрээ тестээ өөрөө үүсгэх боломжтой
  • Тестийг хэд хэдэн төрлөөр үүсгэж болно
  • Шалгалт өгөх оюутан бүр дээр асуултууд болон хариултын байрлал өөр гарах тул хуулах боломжгүй.
  • Автомат хугацааны системтэй. Хугацаа дуусаад шалгалт шууд дуусна.
  • Шалгалт дуусахад таны оноо автоматаар SUS систем рүү орно.

 

Эрдэм шинжилгээний модуль

Их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний мэдээллийн урсгалыг удирдах систем юм. Их, дээд сургуулийн багш, профессор нар өөрийн оюуны бүтээлүүдээ бүртгэнэ.

  • Бүтээл
  • Өгүүлэл
  • Илтгэл
  • Эшлэл
  • Удирдсан магистр, доктор
  • Төсөл
  • Гэрээт ажил
  • Шинэ бүтээлийн патент
  • Ашигтай загварын патент
  • Барааны тэмдгийн гэрчилгээ
  • Лицензийн гэрээ
  • Зохиогчийн эрхийн гэрчилгээ
  • Магадлан итгэмжлэл хөтөлбөр
  • Магадлан итгэмжлэл лаборатори
  • Б цагийн гүйцэтгэлийн үнэлгээ
  • Гадаад, дотоодын хамтын ажиллагаа
  • Мэргэжлийн холбоод

Санхүүгийн модуль

Нягтлан бодох бүртгэлийн бүхий л үйлдлийг хийх боломжтой, дэлгэрэнгүй бүртгэл, журнал тайлангууд бүрэн хэвлэгддэг.

  • Кассын орлого, зарлагын бүх гүйлгээ бүртгэгдэн, санхүүгийн хэсэг рүү дансны харьцаа хийгдэн орж ирдэг. Сургалтын төлбөрийн баримтыг шууд хэвлэх боломжтой.
  • SUS системээс оюутны сонгосон кредитийг татаж, санхүүгийн хэсгээс сургалтын төлбөрийн гүйлгээг татаж, оюутан бүрээр сургалтын төлбөрийн тооцоог гарган, нэгтгэх боломжтой.
  • Санхүүгийн програм дээр хийгддэг ажил гүйлгээ, бараа материал, үндсэн хөрөнгө, авлага, өглөг, санхүүгийн үндсэн тайлангууд хийгддэг.
  • Системийн нийтлэг тохиргоо, хэрэглэгчийн бүртгэл, хандах эрхийн хязгаарлалт зэрэг нь эндээс хийгдэнэ.

Мониторингийн модуль

Мониторингийн модуль нь их, дээд сургуулийн удирдлагын багийнхан цаг алдалгүй мэдээллийг авч, зов бодлого гаргахад нь тусалдаг модуль юм.

  • Хөтөлбөр, хичээлийн агуулга
  • Элсэгчдийн тоо, онооны шалгуур
  • Сургалтын үйл ажиллагаа, дүнгийн шинжилгээ
  • Багш, оюутны мэдээлэл
  • Санхүү
  • Магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтүүд
docxfilePDF